Дэлхийд

Цахилгаанаар ажилладаг нэг хүний нисдэг тэрэг бүтээжээ

О.Намуун
2015-08-04 00:16

Япон улсад зохион байгуулагдсан Нагоя олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнгээр Хирошима мужийн Хиробод зохион бүтээгдсэн цахилгаанаар ажилладаг нэг хүний нисдэг тэргийг танилцуулжээ.

Нисдэг тэргийн RC үйлдвэрийн Ерөнхийлөгч Котаро Мацузака "Энэ нисдэг тэргийн эд анги, загвар бүхэлдээ Япон улсынх. Бид энэ 10 тэрбум иений (125 сая доллар) төслийг 2021 он гэхэд дуусгахаар төлөвлөөд байгаа" гэжээ.

Тус нисдэг тэргийн автомат жолоодлоготой нь 10 сая иений (125,000 доллар) өртгөөр бүтэх бол нэг хүний суудалтай загвар нь 30 сая иений (375,000 доллар) өртөгтэй байх аж. Энэ нь цахилгаан мотортой бөгөөд ихдээ л 100 км/ цагийн хурдтай байх аж. Түүнчлэн тус онгоцны чимээ гаргадаггүй мотор нь тусламж хэрэгтэй хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд тус болохоороо давуу юм.