Улсын их хурал

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай горимд шилжүүллээ

О.Намуун
2015-08-04 01:42

Хууль зүйн байнгын хороо хуралдаж дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдЗөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжиллээ.

Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав. 2013 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг байна. Галт зэвсгийг зориулалтаар нь ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 галт зэсвэг зэргээр ангилан авч үзэж болно.

Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Х.Тэмүүжин "Галт зэвсгийн тухай хуулиар малчид мал, эд хөрөнгөө хамгаалах үүднээс галт зэвсэг хэрэглэх эрхийг нээж өгч байгаа. Галт зэвсгийн шинэчилсэн бүртгэлийн хугацааг 2016.04.01-ийг хүртэл гэж өөрчлөх нь зүйтэй" гэлээ.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай горимд шилжүүлсэн байна.

 


  1. 202.21.109.* Зочин 2015-08-04 10:53
    haaj baigaad yu l yarih geed bna da