Дэлхийд

Их Британийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-08-04 23:48

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд "Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг"-ээр Монгол оюутныг Их Британийн их, дээд сургуулийн магистрын сургалтад хоёр талын хамтарсан тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Тэтгэлэгт улс эх орныхоо хөгжилд өөрийн зүгээс үнэтэй хувь нэмэр оруулах чин хүсэл эрмэлзэлтэй, авьяаслаг удирдагчдыг сонгон шалгаруулж авах юм байна. Уг тэтгэлэгт сургалтын төлбөр, аялал жуулчлалын зардал, амьжиргааны зардал багтаж байгаа ажээ. 

Тэтгэлэгт хамрагдсан хүмүүс Их Британийн их, дээд сургуулиудад 

  • Банк, санхүү
  • Олон улсын хууль
  • Хүний эрх
  • Төрийн захиргааны
  • Хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн
  • Байгаль орчин, ногоон хөгжил
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Мэдээллийн технологи
  • Шинжлэх ухаан, технологи
  • Уул уурхайн чиглэлүүдээр  магистрт суралцах боломжтой юм байна. 

Хэрвээ та тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй байгаа бол 2015 оны арван нэгдүгээр сарын 03-наас өмнө  www.chevening.org/apply/ хаягаар холбогдох юм байна. 

Мөн та тэтгэлэгтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.chevening.org/mongolia/apply and www.meds.gov.mn