Дэлхийд

Хятад улсад хувийн зээлийн бизнес цэцэглэн хөгжинө

О.Намуун
2015-08-05 02:04

        Хятадын төв банк удахгүй хувийн зээлийн агентлагуудад зөвшөөрөл олгох магадлалтай байна. Учир нь нэгдүгээр сард Хятадын ардын банк болон Хятадын төв банкнаас найман банк бус байгууллагад хувийн зээлийн бизнест хөл тавихад бэлтгэх зургаан сарыг өгсөн. Тухайн зургаан сар өнгөрсөн учир удахгүй Хятадын төв банкнаас зөвшөөрөл олгож эхлэх юм. Ийнхүү Хятад улс зээлд суурилсан нийгэмтэй болоход ойрхон байна.

Ингэснээр иргэдэд зээлийн бүртгэлээрээ дамжуулан захиалга хийх, хөлсөлж авсан ажилтан болоод үйлчлэгчийнхээ зээлийн бүртгэлийг шалгах боломж олгосноор итгэлцэл бий болох давуу талтай юм. Харин улсын хувьд луйврыг багасгах, зээлийн түвшингээ сайжруулах ач холбогдолтой аж.