80 жилийн өмнө аз жаргал гэдгийг ингэж тодорхойлдог байжээ
1938 онд Их Британийн олон нийтийн судалгааны байгууллагаас “Аз жаргал гэж юу вэ?” гэсэн судалгааг явуулсан байна. Тус судалгаанд нийт 226 хүн орсон бөгөөд тэдний хамгийн их дурдсан гурван хариулт аюулгүй байдал, мэдлэг, шашин байжээ. Харин 2014 оны хоёрдугаар сард Болтон Их Сургуулийн сэтгэл судлаачид орчин үеийн хүмүүс “Аз жаргал гэж юу вэ?” гэсэн асуултад юу гэж хариулах нь сонирхолтой санагдсанаар дээрхтэй ижил судалгааг хийжээ.
Тэд судалгаандаа аз жаргалын “найрлагад” багтаж болох 10 сонголтыг багтааж чухлаас хамгийн чухал хүртэл нь эрэмбэлэхийг хүсжээ. Бараг л 80 жил дараа аз жаргалын тухай хүмүүсийн бодол хэр их өөрчлөгдсөн бол?
Дээрх гурван топ хариултаас 2014 онд ердөө аюулгүй байдал л хэвээр үлдэж, нэгт сайхан ааш зан, хоёрт чөлөөт цаг орсон байна.
Үүнээс гадна 1938 онд аз бол аз жаргалын нэгэн чухал хэсэг гэж үзэх хүмүүс ердөө 20%-ийг эзэлж байсан бол 2014 онд энэ нь 41 % хувь болон өсжээ. Хуучны хүмүүс амьдралынх нь өдөр бүр аз жаргалтай өнгөрдөг хэмээн хариулж байсан бол орчин үеийн хүмүүс амралтын өдрүүдэд л аз жаргалтай байдаг гэж хариулсан байна.
Харин 80 жилийн тэртээгээс огт өөрчлөгдөөгүй цор ганц итгэл үнэмшил бол “мөнгөөр аз жаргалыг худалдаж авахгүй” юм.