Нийгэм

Европын Лефке их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-08-10 06:50

 

Хойд Кипрт  байрладаг Европын Лефке их сургуульд 100 хувийн  тэтгэлгээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Учир нь тус сургуулийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд бакалаврын оюутнуудад сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх тэтгэлгийг зарласан байна. Тус сургуульд 40 гаруй улсын 5000 орчим оюутнууд суралцдаг байна.  Тэтгэлэгт хамрагдсанаар компьютер инженер,  харилцаа холбооны инженер, software инженер,  үйлдвэрлэл ба маркетинг зэрэг мэргэжлээр суралцах боломжтой ажээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүсийн бүртгэлийн хугацаа:  2015. 09.10  

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс