Нийгэм

"Фулбрайт хөтөлбөрийн талаар танд асуулт байна уу" сэдвээр зөвлөгөө өгнө

Bolor Rose
2015-08-11 04:13

Фулбрайт хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газраас санхүүжүүлдэг олон улсын солилцооны тэргүүлэх хөтөлбөр агаад АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бие биеэсээ суралцах замаар манлайлах чадвар төлөвшүүлэхийг дэмжин ажилладаг. Фулбрайтын хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхлэн, сурлагын өндөр амжилт, бусдыг манлайлах чадвараараа шалгарсан оролцогчдод солилцоогоор сурах, багшлах, судалгаа хийж, санал бодлоо солилцох зэрэг боломжийг олгодог билээ. Тэгвэл ирэх пүрэв гаригт Фулбрайтын хөтөлбөрийн талаар таньд асуулт байна уу, хөтөлбөрийн бүтэц, хэрэгжилтийн тухай, мөн яагаад Фулбрайт нь дэлхийд нэр хүндтэй хөтөлбөрт тооцогддог вэ,  хөтөлбөрт хэрхэн хамрагдаж болох вэ? сэдвээр Зүүн Азийн орнууд дахь Фулбрайтын хөтөлбөрүүдийг хариуцан ажилладаг мэргэжилтэн Виктория Августин  Америкийн соёл мэдээллийн төв дээр  зөвлөгөө өгөх ажээ.