Нийгэм

UB FOOD FESTIVAL: Орон орны хоолыг хямд үнээр амтлах боломж

Bolor Rose
2015-08-11 06:57

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь  3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой. “UB Food Festival” - д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцох юм. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр бүлийн бургер идэх уралдаан гэхчилэн олон сонирхолтой шоу хөтөлбөр болно. Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочдоо дайлах юм. Уг үйл ажиллагааг “М Си Эс Проперти” ХХК, “M Си Эс Эстэйтс” ХХК, “Монголиан Гүрмэ энд Катеринг” ХХК, “Green Gold”, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал Жуулчлалын газар, Монголын Тогооч нарын Холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах гэж байгаа юм байна.