Дэлхийд

Твиттер бизнес эрхлэгчдийг дата эх сурвалжаар хангана

О.Намуун
2015-08-11 23:41

Дэлхий даяар өдөр 500 сая жиргээ Твиттерээр урсан өнгөрдөг. Харин минут бүрд хэрэглэгчид 350,000 тоглоом шоглоом, бодол эргэцүүллийг жиргэж байдаг аж.

Тиймээс Твиттер компани бизнес эрхлэгчдийг энэхүү маш том мэдээллийн урсгал, дата санг ашиглах боломжоор хангах тухайгаа мэдэгдлээ. Тус компани өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан “Full-Archive Search tool”-ыг ашиглан бүх цаг үеийн жиргээний түүхэнд бизнесменүүд “шууд болон бүрэн хандалт хийх” боломжтой болно гэж мэдэгдсэн байна. 2010 онд Твиттер компанийн худалдаж авсан соошил медиа датаны Gnip компани энэхүү шинэхэн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа гэнэ.

Зарим сайтууд Твиттерийн жиргээний түүхийг судлах боломжтой байдаг ч энэ удаагийн хөгжүүлэлт бизнесменүүдийг жиргээний түүхэнд хандалт хийх замаар дата авч болохоороо давуу талтай юм.