Өршөөлийн хууль хэрэгжсэнээр 3000 орчим хэрэгтэн суллагдана
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталсан билээ. Харин өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нууцын зэрэглэлд хэлэлцэгдэн батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах гэсэн хоёр төрлийн гэмт хэргийг оруулсан байгаа ч албан тушаалын гэмт хэргүүдийг оруулаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу Хээл хахуульд зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамаруулахгүй байхаар заажээ. Харин төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар тусгагдсан байна. Түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр хянан хэлэлцэх шатандаа байгаа, хүндэвтэр болон хүнд ангилалд хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох аж.
Өршөөлийн хууль хэрэгжвэл 3000 орчим ялтан суллагдах бөгөөд үүнд давтан гэмт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ялтнууд хамаарахгүй. Мөн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол тэд хуульд хамрагдана. Мөн хуулийн ач холбогдлын хүрээнд хорих ялынхаа хэмжээ дор хаяж 20-30 хувь багасах ажээ.
-
150.129.141.*
Зочин
2015-08-18 23:42
Өнөөдөр өршөөсөн өршөөх ёсгүй гэж яриад хэрэггүй шдээ. Тэртэй тэргүй Эрүүгийн хууль, Төрийн албаны, Улс төрийн хууль буруу байгаа юм чинь. Нэг мөсөн бүгдийг нь өршөөгөөд эхнээс нь ямар ч дарамт шахалтгүй, бүхнийг шинээр эхэлцгээе. Ардын хүүхдийг алаг үзэж болохгүй. Эцсийн эцэст төрөөд үхэхийн завсарт элэг бүтэн эх үр, эцэг хүүхдийн хагацлгүй амьдарцгаая. ХАМГИЙН ГОЛ НВ ХОХИРОЛ ТӨЛӨХ. Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийг дотор нь сайн муу гэж ангилдаг болоогүй, албан тушаалтай ажилгүй гэж харгалзаж үздэггүй л юм бол бүгдийг нь өршөөх хэрэгтэй шд0 0 Хариулах