Нийгэм

АНУ-ын шилдэг их сургуулиудын төлөөлөгчид "US College Fair-2015" өдөрлөгөөр зөвлөгөө өгнө

Bolor Rose
2015-08-12 00:06

АНУ-д суралцах зорилготой оюутан залууст зориулсан "US College Fair-2015" өдөрлөг  2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд  Блүү Скай зочид буудалд болно.  Өдөрлөгөөр  АНУ-ын шилдэг их сургуулиудын төлөөгч нар  Америкт суралцахтай холбоотой сонирхолтой лекц уншиж, зөвлөгөө өгөх юм байна. Өдөрлөгийн  бүх арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд нээлттэй явагдах ажээ. 

Дашрамд дурдахад тус өдөрлөг Дархан хотод  2015 оны 10-р сарын 14-ний өдөр болох юм байна.