Дэлхийд

Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болжээ

О.Намуун
2015-08-12 23:32

Өчигдөр шөнө 11:30 цагийн үед Хятадын Тяньжин хотод 30 секундын зайтай  хоёр хүчтэй дэлбэрэлт болжээ.

Энэхүү дэлбэрэлт нь аюултай барааны агуулахад гарсан бөгөөд үүнээс болж 13 хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн гэмтэж бэртээд байгаа аж. Түүнчлэн олон километрийн зайд ч доргилт өгөхүйц хүчтэй байжээ. Шинхуа агентлагийн мэдээлснээр эхний дэлбэрэлт ойролцоох аж ахуй нэгжийг хамарснаар дараагийн дэлбэрэлт болох үндэс нь болсон байна. Дэлбэрэлтээс үүдсэн хохирол одоогоор тодорхойгүй байгаа ч цаашид улам нэмэгдэх хандлагатай байна хэмээн орон нутгийн цагдаагын хэлтэс мэдээллээ.

Тяньжин нь Бохай тэнгисийн боомтын хот бөгөөд Бээжингээс 120 орчим км зайд оршдог 7,5  сая хүнтэй хот билээ.

Дэлбэрэлтийн үеийн бичлэг: