Хэт ягаан туяанд бидний арьс ямар харагддаг вэ?
Хэт ягаан туяаг бид харж чаддаггүй ч тэр бидэнд нөлөөлсөөр л байдаг. Америкийн хөрөг зургийн гэрэл зурагчин Томас Леверитт нэгэн сонирхолтой туршилтыг хийжээ. Тэрээр камертаа хэт ягаан туяаны шүүлтүүр хэрэглэн хэт ягаан туяа бидний арьсанд хэр их хор хохирол учруулдгийг харуулахыг хүссэн байна. Түүний хийсэн туршилтаас яагаад нарны тос байнга хэрэглэх хэрэгтэй, түрхсэнээр бидний арьсыг хэрхэн хамгаалдаг болохыг харах боломжтой.
Үүнээс гадна байгалийн гэрэлд бидний арьс өөгүй, цэвэрхэн харагддаг ч энэхүү тусгай камераар арьсан доор хар толбо болон батганууд байгааг харж болох юм. Доорх видео бичлэгээс хар арьстай хүмүүс хэт ягаан туяанд өртөх нь бага бөгөөд нарны тос, нүдний шил бидний арьсыг хэрхэн хамгаалж байгааг хараарай.
2012 онд Сидней хотноо нарны хор хохирол болоод арьсны хорт хавдрын талаарх ойлголтыг хүмүүст өгөхийн тулд дээрхтэй адил төслийг хэрэгжүүлж байсан. Ингэснээр Австралийн гурван хүн тутмын хоёр нь арьсны хорт хавдартай болох нь тогтоогджээ.