Бусад

“Монголын цөмийн ирээдүй “ ном худалдаанд гарчээ

Bolor Rose
2015-08-13 04:46

 

“Хөх Монгол принтинг” ХХК-аас “Монголын цөмийн ирээдүй“ хэмээх ном хэвлэгдэн гарлаа. Номонд цөмийн зэвсэг, тийм зэвсгээр хөөцөлдөхийн аюул занал, хор уршиг, тэрхүү аюулаас ангижрахын тулд улс орнуудын явуулж байгаа бодлого, хүрсэн үр дүнгийн талаар тодорхой өгүүлсэн байна. Мөн улс орнууд цөмийн энергийг энхийн зорилгоор хэрхэн ашиглаж байгаа, хүрсэн үр дүн, тулгарч байгаа бэрхшээлийн талаар ч өгүүлжээ. Номыг судлаач, Элчин сайд Ж.Энхсайхан бичсэн бөгөөд хөндөгдсөн сэдвүүдээр Монгол Улсын баримталж ирсэн бодлого, цаашид анхаарах зүйлс, мөн олон улсын харилцааны онцлог, цөмийн зэвсэгтэй таван гүрэн, тэдний өврмөц статус, улс орноо цөмийн зэвсгээс ангид байлгах Монгол Улсын бодлого, цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн болгоомжлол зэргийн талаар тодорхой өгүүлсэн байна.