Уул уурхай

Нүүрсний экспорт өнгөрсөн оноос 21,4%-иар буурчээ

О.Намуун
2015-08-13 06:30

Үндэсний статистикийн хорооноос 2015 оны 7-р сарын нийгэм, эдийн засгийн судалгааг гаргажээ.Тус судалгаагаар нийгмийн голлох үзүүлэлтүүд болох хөдөлмөр, хүн амын амьжиргаа, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, гэмт хэрэг болон макро эдийн засаг, гадаад худалдаа гэсэн салбаруудын өөрчлөлтийг харуулах зорилготой билээ. Энэ удаад дээрх салбаруудаас манай эдийн засгийн чухал хүчин зүйлийн нэг гадаад худалдааны нөхцөл байдлыг таницуулахаар бэлтгэлээ.

2013, 2014 онд экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ өсөх хандлагатай байсан бол 2015 онд 4,3%-иар буурчээ. Харин 2013 оноос эхлэн импортын бараа бүтээгдэхүүн тогтмол буурсан төдийгүй энэ онд ч 29,3%-иар буурсан байна. (интерактив график үзэх бол энд дарна уу!)

 

 

Экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан нь нүүрс болон төмрийн хүдрийн экспорт буурсантай шууд холбоотой аж. Нүүрсний экспорт өнгөрсөн оноос 21,4%-иар буурчээ. (интерактив график үзэх бол энд дарна уу!)

 

 

Доорх графикт экспорт болон импортын бараа бүтээгдэхүүнийг бүлгээр нь ангилан харууллаа. (интерактив график үзэх бол энд дарна уу!)