Дэлхийд

Хонда компани тийрэлтэт онгоцны зах зээлд хувьсал хийлээ

О.Намуун
2015-08-13 23:37

Хонда компани хагас зууны турш үр нөлөөтэй, үр ашигтай, өө сэвгүй инженерийн бүтээгдэхүүн бий болгох боломжтой хэмээн үзэж, үүнийгээ ч ахин дахин нотлосоор ирсэн. Тус компанийн хамгийн амжилттай бүтээл бол Honda Civic буюу өрсөлдөгчдийнхөө дунд товойж гарч ирсэн авсаархан машин байлаа.

1970-аад онд тус машиныг бүтээснээс хойш ажилласан хамгийн том бүтээл нь энэхүү HondaJet загварын хувийн тийрэлтэт онгоц ажээ. Тэд жижиг авто машинуудын дунд дэвшил хийсэн шигээ энэхүү тийрэлтэт онгоцны зах зээлд ч хувьсал авчирлаа хэмээн дүгнэж байна. Түүнчлэн онгоцны үнэ 4,5 сая ам.доллар хүрнэ хэмээн найдаж байгаа гэнэ.