Дэлхийд

Урд хөршид агаарын бохирдлоос болж жилд 1,6 сая хүн нас бардаг

О.Намуун
2015-08-14 00:48

        Калифорнийн Их Сургуулийн физикчид Хятад улсад жил бүр 1,6 сая хүн зүрх, уушиг, цус харвалт зэргээс болж нас бардаг болохыг тогтоожээ. Эдгээр өвчнүүд нь бүгд агаарын бохирдол, манангаас шалтгаалдаг байна. Ингэснээр өдөрт 4000 хүн агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн үг юм.

Бусад судалгаагаар Хятад улсад жилд агаарын бохирдлоос болж 1-2 сая хүн нас барж буйг тогтоосон байдаг ч энэхүү судалгаа нь агаарын хяналтын тоог ашигласан анхны судалгаа ажээ. Түүнчлэн Дэлхийн хамгийн их хүн амтай улсуудын нас барсан 6 хүн тутмын нэг нь уг шалтгаанаас болсон гэгддэг байна.