Зориг сангийн "Залуу манлайлал хөтөлбөр" зарлагдлаа
Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулсан Зориг Сангийн 13 дэх удаагийн "Залуу манлайлал хөтөлбөр"-зарлагдлаа. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд эгнээндээ 250 гаруй залуучуудыг нэгтгэсэн манай хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд зориулан манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжуудийг олгодгоороо онцлоготой. Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан, олон талын чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм. Оролцохыг хүсэгчид нь 22-25 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа 3 цагаар явагдана. Өргөдлийг онлайн http://www.jotformpro.com/zorigfoundation/YLP2016 хаягаар бөглөх бөгөөд 2015 оны 8 сарын 31-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээн авах ажээ.
Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:
1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 9 сарын 2-ны өдөр утсаар холбогдоно.
2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 9 сарын 4, 5-ны өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 9 сарын 6-нд мэдэгдэнэ.
Posted by Соёл урлагийн их сургууль on Wednesday, August 12, 2015