Чехийн засгийн газрын тэтгэлэг зарлагджээ
БНЧУ-ын Засгийн газраас 2016/2017 оны хичээлийн жилд монголын 3 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээллээ. Үүнээс хоёр нь чех хэл дээр сурах бакалаврын болон магистрын сургалт бөгөөд үлдсэн нэг нь англи хэл дээр явагдах үргэлжлүүлэн магистраар буюу докторын сургалтын хөтөлбөр бүхий тэтгэлэг юм.
Санал болгож буй мэргэжлийн чиглэлүүд нь одоо хэрэгжиж байгаа гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс үүдэн гарсан юм. Зарим нэгэн мэргэжлийг чех хэл дээр сурч болно. Жишээлбэл: байгалийн ухаан /геологи, гидрогеологи/ эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг гэх мэт. Үүнээс гадна англи хэл дээр эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, хүрээлэн буй орчин болон эрчим хүчний мэргэжлүүдээр сурах боломжтой.
Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар сонирхож байгаа хүмүүс 2015 оны 7 сарын 20-ноос 9 сарын 30-ныг хүртэлх хугацаанд онлайн http://registr.dzs.cz/registr.nsf хаягаар бүртгүүлнэ үү.