Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч өршөөлийн хуулийн дараах заалтуудад хориг тавилаа

О.Намуун
2015-08-18 02:31

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 11-ний хаалттай хуралдаанаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа. Харин хоригийг хүлээж авах эсэхийг УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэх юм.

Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалтууд:

  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.3-т заасан "өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал"-д Хээл хахууль авах (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх (Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл), Хууль бусаар хөрөнгөжих (Эрүүгийн хуулийн 270 дүгээр зүйл), Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4), Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх (150 дугаар зүйлйн 150.3) зэрэг зүйл заалтыг заавал тусгах ёстой гэсэн зарчмын байр сууриа би үүгээр илэрхийлж, хориг тавьж байна.
  • Насанд хүрээгүйчүүд, жирийн иргэд олноор үйлддэг Танхайрах  (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3), Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх  (Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2), Бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах  (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2) зэрэг хэрэгт мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан жишгийн дагуу эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасах нь зүйтэй гэж үзэж, би хориг тавьж байна.

 


  1. 150.129.141.* Зочин 2015-08-18 23:41
    Өнөөдөр өршөөсөн өршөөх ёсгүй гэж яриад хэрэггүй шдээ. Тэртэй тэргүй Эрүүгийн хууль, Төрийн албаны, Улс төрийн хууль буруу байгаа юм чинь. Нэг мөсөн бүгдийг нь өршөөгөөд эхнээс нь ямар ч дарамт шахалтгүй, бүхнийг шинээр эхэлцгээе. Ардын хүүхдийг алаг үзэж болохгүй. Эцсийн эцэст төрөөд үхэхийн завсарт элэг бүтэн эх үр, эцэг хүүхдийн хагацлгүй амьдарцгаая. ХАМГИЙН ГОЛ НВ ХОХИРОЛ ТӨЛӨХ. Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийг дотор нь сайн муу гэж ангилдаг болоогүй, албан тушаалтай ажилгүй гэж харгалзаж үздэггүй л юм бол бүгдийг нь өршөөх хэрэгтэй шд