Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байна
Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурсан, Оюутолгой далд уурхайн санхүүжилтийн гэрээ хийгдсэн ч ТЭЗҮ-г батлан үйл ажиллагаа эхлээгүй байгаагаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт үргэлжилсээр байгаа юм. 2015 оны 6-р сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхнээс -22,6 сая ам.доллар, 12 сар буюу жилийн нэгдсэн байдлаар -18.5 сая ам.долларын дүнтэй гарчээ.
Оны эхний гурвсан сард хөрөнгө оруулалтын дүн хасах утгатай байсан ч Оюу толгойн гэрээ хийгдсэнээс үүдэн хүлээлт эерэг болж дөрвөөс зургадугаар сард нийт 86.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж.
Хөрөнгө оруулалтын дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад -106%-иар буурчээ.
Хөрөнгө оруулалт буурахын сацуу манай улсад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн тоо ч 2014 оны эцсийн байдлаар 340 болж буурсан дүнтэй байна.
Улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсад итгэх итгэлийг сэргээхэд томоохон бэрхшээл болж байна. Хэдий Оюу толгойн гэрээ хийгдсэнээр хөрөнгө оруулалтад нааштай үр дүн харагдаж эхэлсэн ч мега төслийн хэрэгжилт эхлээгүй, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн уналт үргэлжилж байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байхад голчлон нөлөөлж байгаа юм.
Эх сурвалж: Монголын банкнуудын холбоо, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 8-р сарын мэдээ
-
202.21.109.*
Зочин
2015-08-19 10:43
buurj l baina biz.0 0 Хариулах
-
150.129.143.*
Зочин
2015-08-18 15:39
БОЛЬЁ ОО1 0 Хариулах