Дэлхийд
Грек гурав дахь тусламжаа авах эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
2015-08-18 23:44
Өнөөдөр Грек улсад гурав дахь удаагаа тусламж өгөх эсэхийг шийдэх санал хураалт явуулах юм.
Германы хууль тогтоогчдын дийлэнх нь Грекийн гурав дахь тусламжийн талд санал өгөх төлөвтэй байна. Өчигдөр консервативчууд туршилтын санал хураалт явуулсан ба ингэснээр ихэнх нь дэмжих нь тодорхой болсон юм. 311 консерватив хууль тогтоогчдын 60 нь “үгүй” эсвэл түдгэлзсэн хариулт өгчээ.
Харин канцелор Ангела Меркел болон консервативчуудын чухал ач холбогдол бүхий цөөнхүүд 86 тэрбум евроны (94.84 тэрбум доллар) тусламж олгохын эсрэг санал өгч болзошгүй байна. Тэд Евро бүсийн 19 улсад Грекийн өрийг тогтоох сүүлийн боломж хамгийн сүүлийн үеийн багц байсан хэмээн Засгийн газартаа анхааруулсаар байгаа юм.