Дэлхийд

300 жилийн настай сүйрсэн хөлгөөс 4.5 сая доллартай тэнцэх алтан зоос олджээ

О.Намуун
2015-08-20 00:56

       Сар гаруй өмнө эрдэнэсийн анчид Флоридагын эрэгт сүйрсэн 300 жилийн настай хөлгөөс 1 сая доллартай тэнцэх 60 алтан зоос илрүүлсэн тухайгаа мэдээлж байсан. Тэгвэл тэд ахин хайлт хийснээр тухайн газраасаа 4.5 сая доллартай тэнцэх хэмжээний 350 алтан зоос олсон байна.

1715 оны долдугаар сарын 24 нд Испанийн онгоц тус эрдэнэсийг зөөхөөр Кубын Гаванагаас гарч байжээ. Улмаар долдугаар сарын 31 нд Флоридагийн Атлантын далайн эрэгт хар шуурганд өртөн сүйрсэн байна. Тухайн үед ойролцоогоор 1000 хүн нас барж, 1500 орчим хүн эрэг рүү сэлж амьд гарсан түүхтэй.

Тэдний илрүүлсэн энэхүү ховор, үнэтэй зооснууд дунд 1715 онд үйлдвэрлэсэн Испанийн V Филипп хааны тусгайлан хийсэн “Рояалс” зоос байжээ. Флорида муж эдгээр зоосны 20%-ыг Таллахасси музейд байрлуулж, үлдсэн хувийг нь хайгуулын багт олгохоор шийдвэрлэжээ.

Видео бичлэг: