Дэлхийд

Интел компани Стивен Хокингийг "ярихад" нь туслах программ бүтээжээ

О.Намуун
2015-08-21 00:26

Интел компани нэрт физикч Стивен Хокингийг компьютероор дамжуулан "ярих" боломжтой болгох тусгай программыг бүтээжээ. Уг программ нь түүний харааны дохиог үг болгон хөрвүүлэх бөгөөд тэрээр машины тусламжтай ярих боломжтой болж байгаа юм байна. 

Интел компанийн хөгжүүлэгчид анхандаа The Assistive Context-Aware Toolkit программаа профессор Стивен Хокингт тусгайлан зориулж бүтээсэн хэдий ч түүн шиг мэдрэл-булчингийн эсийн өвчтэй хүн бүрт ашиглах боломжийг олгохоор болжээ. Түүнчлэн өө төрлийн өвчин дээр ч туршиж үзэхээр оролдож байгаа гэнэ. 

Тэд тус программаа онлайн байршуулсан бөгөөд хүссэн хэн боловч татаж аван, турших боломжтой юм. Үүнээс гадна программын бүтэн кодыг GitHub дээр байршуулаад байгаа ажээ.


  1. 213.55.176.* ajil 2015-08-23 03:00
    Сайн байна уу? Та бүхэнд интернэтээр мөнгө олох хамгийн найдвартай ажлийг санал болгож байна. Энэхүү ажил бол танд өдөр бүр $20-$100 олохыг санал болгодог гэхдээ та шууд л бүртгүүлээд хэдхэн хоногийн дотор 20-100 доллар олно гэж бодож болохгүй шүү үүнийг та олохын тулд багагүй хугацаа хэрэгтэй. Ингээд та манай блогруу орж интернэтээр хэрхэн яаж мөнгө олдог хэр амархан болохыг мэдэх болно доорх линкрүү орж яг зааварын дагуу хийвэл та удахгүй сард 600-2000 доллар олох болно. Амжилт о.О http://neobuxmgl.blogspot.ch/