Бусад

Өрхийн орлого ба зарлагын ялгаа

О.Намуун
2015-08-21 07:43

Үндэсний статистикийн хорооноос 2015 оны 7-р сарын нийгэм, эдийн засгийн судалгааг гаргажээ. Тус судалгаагаар нийгмийн голлох үзүүлэлтүүд болох хөдөлмөр, хүн амын амьжиргаа, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, гэмт хэрэг болон макро эдийн засаг, гадаад худалдаа гэсэн салбаруудын өөрчлөлтийг харуулах зорилготой билээ. Энэ удаад дээрх салбаруудаас өрхийн орлого, зарлагын ялгааг харуулахаар бэлтгэлээ.

Тус тайланд мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж нийт орлого 2014 оны 4-7 сард 1,013,956 төгрөг байсан бол 2015 оны мөн үед 1,068,028 төгрөг болон нэмэгджээ. Доорх графикт орлогыг төрлөөр нь ангилан харууллаа.

 

Харин нэг өрхийн сарын дундаж зарлаг 2014 оны 4-7 сард 1,010,138 төгрөг байдаг байсан бол 2015 оны мөн үед 1,071,545 төгрөг болон нэмэгдсэн байна. 

 

Тайлангаас харахад 2014 онд бидний нэг сард гаргадаг зарлага орлогоосоо цөөн хэдэн хувиар бага байсан бол 2015 онд зарлага нь орлогоо давсан дүнтэй гарчээ. 


  1. 213.55.176.* ajil 2015-08-23 03:00
    Сайн байна уу? Та бүхэнд интернэтээр мөнгө олох хамгийн найдвартай ажлийг санал болгож байна. Энэхүү ажил бол танд өдөр бүр $20-$100 олохыг санал болгодог гэхдээ та шууд л бүртгүүлээд хэдхэн хоногийн дотор 20-100 доллар олно гэж бодож болохгүй шүү үүнийг та олохын тулд багагүй хугацаа хэрэгтэй. Ингээд та манай блогруу орж интернэтээр хэрхэн яаж мөнгө олдог хэр амархан болохыг мэдэх болно доорх линкрүү орж яг зааварын дагуу хийвэл та удахгүй сард 600-2000 доллар олох болно. Амжилт о.О http://neobuxmgl.blogspot.ch/