Твиттер улс төрчдийг хянадаг Политвүүпс хаягийг устгажээ
Твиттер компани улс төрчдийн хаягийг хянаж, устгасан жиргээг нь автоматаар мэдээлдэг Политвүүпс хаягийг устгажээ. Тэд байр сууриа өөрчилсөн, ямар нэгэн сэжигтэй үйлдэл хийсэн улс төрчдийг илрүүлдэг байв.
Тус бүлгийнхэн төрийн албан тушаалтныг хариуцлагатай болгож, сэтгүүлч болон иргэдэд эрх мэдэл олгохыг гол зорилгоо болгон ажилладаг байв. Харин Твиттер компаниас "Бид тэдний зорилгыг дэмжиж байгаа ч устгасан жиргээг буцаж гаргаж ирэх нь манай хөгжүүлэгчийн гэрээг зөрчиж байна.Улсын их хурлын гишүүн, өөр хэн ч байсан хамаагүй бид хэрэглэгчээ хүндэлж, тэдний нууцлалыг хангахыг л зорих болно. Жиргээгээ устгах нь хүний эрх." хэмээн мэдэгдсэн байна.
Политвүүпс бүлэг анх Нидерландад эхэлсэн ч удалгүй дэлхий даяар тархаж, тэр дундаа Засгийн газар нь хэвлэлийн эрх чөлөөг хаадаг улсуудад идэвхтэй өргөжсөн байна. Өнгөрсөн жил тэд дэлхийн дипломатч, элчин сайдуудын устгасан мессежүүдийг илрүүлэх зорилготой Дипловүүпс хаягийг нээж байсан. Энэ нь Политвүүпсийн бусад хаягуудтай адилхан бөгөөд хууран мэхлэлт, авилга, ичгүүрт явдлыг илрүүлэх зорилготой юм. Эдгээр хаягуудыг олон улсын хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй ашигладаг байсан юм.