Дэлхийд

Гэртээ нарны эрчим хүч хэрэглэснээр хэр их мөнгө хэмнэх боломжтойг Google танд хэлж өгнө

О.Намуун
2015-08-24 01:24

   Google компаниас цоо шинэ төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд өндөр нарийвчлалтай сансрын зургийг ашиглан гэртээ нарны хавтан байрлуулснаар хэр их мөнгө хэмнэх боломжтойг тооцоолох багажийг бүтээжээ.

Project Sunroof төслийн удирдагч Элкин “Хүмүүс манайд хангалттай нар тусдаггүй эсвэл нарны эрчим хүч үнэтэй зэрэг ташаа бодол тээж явдаг. Ингэснээр тэд маш их мөнгө хэмнэх боломжоо алдаж байдаг. Нарны эрчим хүч бол хамгийн бага зардалтай эрчим хүч. Үүнийг хэрэглэснээр хэдэн зуу эсвэл хэдэн мянган төгрөг ч хэмнэх боломжтой” гэжээ.

Уг төсөл одоогийн байдлаар туршилтын шатанд явж байгаа бөгөөд АНУ-ын хэд хэдэн хотыг л тооцоолох боломжтой байгаа аж. Уг багаж Google map-тай адил учир хэрэглэхэд тун хялбар аж. Жилд танай дээвэр дээр хэр их нар тусдаг, орон нутгийн цаг агаар, дээврийн чиг болон мод, ойролцоох зүйлсээс тусах сүүдэр хэр байдаг гэх мэт хэд хэдэн хүчин зүйлсийг авч үзнэ. Үүнийхээ дараа бүх мэдээллийг тооцоолж үзэн хэмнэх боломжтой мөнгөний хэмжээг гаргаж ирэх аж. Түүнчлэн хаана нарны хавтангийн нийлүүлэгчийг байгааг ч зааж өгөх юм.

Төслийн багийнхан ирэх саруудад өөр олон хотыг хамрахаар зорьж байна.