Хятадын “халдвар”, олон улсын хөрөнгийн зах зээлд
Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Хятадын шинэ тутам хөрөнгийн зах зээлийн үймээн түрүүчийн долоо хоногоос АНУ зэрэг хөгжсөн орны зах зээлүүдэд мэдрэгдэж эхэлснээс хойш амаргүй сэтгэлзүй үүсээд байна.
Инерци гэдэг том асуудал бий. Хөрөнгийн зах зээлийн томоохон урдчилан таамаглах үзүүлэлт бол өмнөх өдрийг хөрөнгө оруулагчид яажшуу өнгөрөөсөн эсэх: гэтэл Баасан гараг сайнгүй байсан.
Dow Jones Industrial дундаж индекс технологийн аваргууд Apple, Facebook-ийн хувьцааг ч үлдээлгүй тавдугаар сарын оргил үеэс 10 хувь буураад байна.
Эдийн засгийн үндсэн үзүүлэлтээ харвал хөрөнгийн захын сэтгэлзүй ийм паникт орох хэрэгцээгүй юм шиг харагдана. АНУ-ын эдийн засаг эргэн сэргэх явц үргэлжилж байна, Европ ч тогтворжих янзандаа орсон. Хятадын эдийн засгийн хурд саарах нь саяхан гарсан үзэгдэл биш, сүүлийн дөрвөн жил үргэлжилж байна. Тийм байтал Хятадын зах зээл учир начиргүй хувьцаагаа зарах хэцүү паник дунд байна. Зургадугаар сар хүртэл өсөлттэй байсан хэрнээ энэ Даваа гарагийн өглөө гэхэд 8-аас ч их хувиар унаж, Азийн эргэн тойрон дахь зах зээлүүдэд доргилт өгөөд байна. Ийм хурдан том уналт гарч байхад эдийн засгийн суурь үзүүлэлт ямар ч байгаад сэтгэл зовнисон хөрөнгө оруулагчийн хамгийн том айдсыг үргээж чадахгүй болов уу.
The Economist