Нийгэм

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ

О.Намуун
2015-08-26 00:23

Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг  хүртэлх хугацаанд зохион байгуулах ажээ. Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл хяналт тавих юм. Өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг танилцуулж байна.

   Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн
 худалдаа зохион байгуулах байршил