Бусад

"Монгол Японы бизнес түншлэлийн уулзалт-үзэсгэлэн" болно

О.Намуун news.trends.mn
2015-08-27 11:52

    Япон улсын Чиба банк болон Япон улсын элчин сайдын яам, Япон улсын Чиба муж, ТКС Чиба группээс техник технологи, чанараар тэргүүлэгч арлын Японы жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй холбогдох, түнш болох сонирхолтой хувь хүн, аж ахуй нэгжүүдэд зориулсан "Монгол Японы бизнес түншлэлийн уулзалт, үзэсгэлэн"-г дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн уулзалт, үзэсгэлэнд Японы жижиг, дунд 16 аж ахуй нэгж болон Монголын аж ахуй нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн 9-р сарын 11-ны өдөр Чингис зочид буудлын Khaan Hall танхимд үнэ төлбөргүй болох ажээ.