Бусад

Улс орнуудын хүйсийн харьцаа ямар байна вэ?

О.Намуун
2015-08-27 07:47

Дэлхий нийтийн хүйсийн харьцааг харвал нийт эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхийг давж гарчээ. НҮБ-ээс гаргасан тайланг харахад 100 эмэгтэй тутамд 101.8 эрэгтэй ногдож байгаа аж. Энэ тоог харахад тийм ч зөрүүгүй мэт боловч улс бүрээр нь ялган харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаанд маш том зөрүү гарч байгааг харж болно.

Эмэгтэйчүүдийн тоогоороо илүү улсыг Мартиник тэргүүлж байна. Тус улсын 100 эмэгтэй хүн тутамд 84.5 эрэгтэй ногдож байна. Үүний араас Орос, Латви, Литв зэрэг улсууд оржээ. Харин Арабын Нэгдсэн Эмират улс эрчүүдийн тоогоороо илүү улсыг тэргүүлж байна. Тус улсын 100 эмэгтэй хүн тутамд 274 эрэгтэй ногдож байгаа юм. Үүний араас Хойд Африк, Ойрхи Дорнод түүнчлэн Энэтхэг, Хятад зэрэг улсууд жагсжээ. Манай улсын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд давамгайлж байгаа аж. 

 


  1. 43.242.243.* Зочин 2015-08-30 13:17
    manai Mongol erchuud jargaj bgam bn daa