Дэлхийд

Apple шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээнийхээ урилгыг тараалаа

О.Намуун
2015-08-27 23:48

Аpple компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээнийхээ урилгыг тараажээ. Уг арга хэмжээ ирэх сарын 9-нд Сан Франциско хотын Билл Грахам Сивик Аудиториумд болох юм. Тэд урилга дээрээ "Hey Siri, give us a hint." буюу "Сири, нууцаа дэлгээч" гэсэн утга бүхий уриа үгийг бичжээ. Олны таамаглаж буйгаар үйл ажиллагааны үеэр шинэ загварын iPhone 6S болон iPhone 6 Plus S утаснуудаа танилцуулах магадлалтай байна. 

iPhone 6 болон iPhone 6 Plus утаснууд хүчтэй дарахад нугарч, гэмтэх эрсдэл өндөртэй гэх шүүмжлэлийг аваад байсан. Харин тэдний гаргаж буй шинэ утаснууд нь Fource Touch мэдрэгчтэй төдийгүй илүү бат бөх болсноороо давуу ажээ.