Есдүгээр сарын нэгнээс картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчино
Нийслэлийн ЗДТГ-аас есдүгээр сарын нэгнээс картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчих болсныг анхаарууллаа.
Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг арилгах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үүнээс 20 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилгээнд гарч байна. Мөн нийслэлийн иргэдийн дийлэнх нь цахим картаа авч нийтийн тээврээр үйлчлүүлж эхэлбэл дараагийн автобусанд дамжин суухдаа төлбөр төлөхгүй байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлснээр өнөөдрийн байдлаар 250 мянга орчим иргэд картаар үйлчлүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 750 мянган иргэнд цахим карт борлуулахаар тооцоод байгаа аж.
Түүнчлэн есдүгээр сарын 1-нд микро автобус буюу жижиг оврын автобуснуудын ашиглалтын хугацаа дуусч байгаа тул бүгдийг нь үйлчилгээнд явуулахгүй гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдэгдлээ.
-
103.10.23.*
Зочин
2015-08-31 07:39
Та сарын орлогоо 100-2000$ аар нэмэгдүүлэх боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу http://mgl8989.blogspot.com/0 0 Хариулах
-
43.242.243.*
Зочин
2015-08-30 13:16
demjihgui bna. cardaar yawah ni yawaal munguuruu yawah ni yawna l bizde. shuud ingej tulgah hereg bgamu0 0 Хариулах
-
103.9.91.*
Зочин
2015-08-29 11:54
zaragdahgv baraagaa shahahtai adil ym hj bh shiw muusain ymnuud0 0 Хариулах
-
202.21.109.*
Зочин
2015-08-28 10:58
dawarsan yum1 0 Хариулах