Дэлхийд
Хятадад үнэт цаасны зах зээлийн талаар цуу тараасан 197 хүнийг шийтгэжээ
2015-08-30 23:40
Хятадад үнэт цаасны зах зээлийн тухай онлайнаар цуу яриа тараасан 197 хүнд шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, "Хятадад хөрөнгийн зах зээл унаснаас болж хүмүүс нас барсан, Тяньжины дэлбэрэлтэд 1300 хүн амиа алдсан” зэргээр цуу яриаг интернетээр тарааж олон нийтийг төөрөгдөлд оруулсан дээрх хүмүүст тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас арга хэмжээ авч шийтгэл хүлээлгэсэн байна.