Нийгэм

Номтой өглөө уулзалт маргааш “МОМО” номоор үргэлжилнэ

Bolor Rose
2015-08-31 03:21

 

Номонд дуртай, номыг хайрладаг залуусдаа зориулан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, уншсан номынхоо талаар бусадтайгаа санал бодлоо солилцоход нь хувь нэмэр оруулах зорилгоор “Номтой өглөө"  уулзалтыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн “Номтой өглөө” хөтөлбөрийн  74-дэхь уулзалт маргааш өглөөний 8:00 цагт  iBistro Lounge-д  үргэлжлэх юм байна. Уулзалтад оролцсон  хүмүүс “Момо” номын 16-р бүлгийг уншиж санал бодлоо солилцож ярилцахаас гадна шинэ номын талаар мэдээлэл авч, танилын хүрээгээ нэмэгдүүлж, мөн МОМО номыг 30%-ийн хөнгөлттэй авах боломжтой ажээ.

Харин ирэх пүрэв гарагийн оройны  "Номтой өглөө" уулзалт “Сайн Хаан Бат” номын 7,8-р бүлгээр үргэлжлэх юм байна.

 

 

 

 

 

 

 

 


  1. 103.229.123.* Зочин 2015-09-03 06:41
    Ном маш сонирхотой