Транспаренси Интернэшнл залруулга гаргалаа
Авилгалын эсрэг олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагаас ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т шалгагдаж буй гэсэн ташаа мэдээлэлдээ залруулга гаргажээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уг байгууллагын албан ёсны цахим хуудсанд энэ сарын 13-нд ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Өршөөлийн хууль батлуулж, ул мөрөө цэвэрлэсэн гэх утгатай мэдэгдэл гаргасны эсрэг "Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага нь УИХ бөгөөд улсынхаа дотоод хэргийг хэнээс ч асуухгүй шийдэх эрхтэй. Мөн аливаа хуулийг ганцхан гишүүн баталдаггүй. Миний бие АТГ-ыг татан буулгах төсөл санаачлаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Гэвч хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан. Миний бие одоог хүртэл ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй" гэж мэдэгдэж, тайлбар ирүүлж, уучлал гуйх шаардлага хүргүүлээд байсан юм.
Транспаренси Интернэшнлийн албан ёсны цахим хуудас Transparency.org дээрх залруулга: