Дэлхийд

Америк Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй

О.Намуун
2015-08-31 23:58

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй байгаа талаар Вашингтон Пост мэдээллээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын нууцад халдсан Хятадын кибер халдлагатай холбоотой хувь хүн, бүлэг, байгууллагад эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн үг юм. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч ирэх хоёр долоо хоногт хориг арга хэмжээ авах эсэх талаар шийдвэрээ гаргана хэмээн Цагаан ордноос мэдээлжээ.

Кибер хулгай нь хоёр удирдагчийн хувьд заавал хэлэлцэх ёстой чухал асуудлын нэг юм. Учир нь АНУ-ын компаниудад гардаг кибер халдлагуудын тэн хагасыг Хятадын хакерууд хийсэн байдаг бөгөөд үүнээс болж АНУ хэдэн зуун сая долларын алдагдалд ордог байна. 

Хэрэв Обама ийм шийдвэр гаргавал энэ төрлийн анхны хориг арга хэмжээ болох юм. Мөн АНУ-Хятадын харилцаанд бас нэгэн чухал цаг үеийг авчрах магадлалтай билээ.

Washington Post