Дэлхийд

НАСА-ийн хөлөг Дэлхийн ван гарагийн зургийг илгээлээ

О.Намуун
2015-09-02 00:43

      Энэ оны эхэн үед НАСА-аас шинэ судалгааг эхлүүлж, Дэлхийн ван гараг руу “New Horizons” сансрын хөлгөө илгээсэн билээ. Тэгвэл тус хөлөг таван тэрбум гаран километр буюу 9 жилийн зайд байрлах Дэлхийн ван гарагийн зургийг илгээсэн байна.

Өмнө нь одон орон судлаачид нарны аймгийн хамгийн хол байрлах уг гарагийг ийм ойроос харж байсан удаагүй юм. Мөн тэд сансрын хөлгийн авсан зургийг дүрс бичлэг болгон олон нийтэд дэлгэлээ.

НАСА-ын баг Дэлхийн ванд хийх судалгаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Дэлхийн вангаас ойролцоогоор 1,6 тэрбум километрийн зайд байрлах Куипер бүсэд дараагийн судалгаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр нарны аймгийн гадна байрлах объектуудыг судлах боломжтой болох юм.