Нийгэм

Германд суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан өдөрлөг болно

Bolor Rose
2015-09-02 00:48

Герман улсад суралцдаг монгол оюутнууд тус улсад суралцах хүсэлтэй оюутнуудад зориулан  нээлттэй өдөрлөгийг энэ сарын 12-ний өдөр ШУТИС-ийн байранд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгөөр Герман дахь монгол оюутнуудын аж амьдралын байдал, суралцах орчин, боломж тэтгэлэг, хэрхэн их дээд сургуульд элсэн орох тухай тус улсад суралцдаг монгол оюутнууд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.  Мөн өдөрлөгт сурагчид, оюутнуудаас гадна  Герман улсад  мастер, докторын чиглэлээр сурахыг хүссэн хүмүүс оролцож, мэдээлэл зөвлөгөө авч болох ажээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс