Moody’s Mongolian Mining Corporation-ы үнэт цаасны зэрэглэлийг буурууллаа
Moody’s хөрөнгө оруулагчийн үйлчилгээний агентлаг Mongolian Mining Corporation-ын senior unsecured bond буюу ямар нэгэн хөрөнгийн барьцаагүй, хэрвээ компани төлбөрийн чадваргүйд хүрвэл эхэлж өрийн нэхэмжлэх хийх эрхтэй бондын үнэлгээг Ca –ээс Caa2 болгож бууруулжээ. Энэ нь ерөнхийдөө сөрөг үнэлгээ болж ирж байна.
Саа2-ийн үзүүлэлт:
Бэлэн мөнгө болон эргэлтийн мөнгө нь ойрын хугацаанд төлөх төлбөрт хүрэлцэхгүй, дефолт хийх эрсдэл өндөр
ММС-ийн хувьд 2014 оны 12 сарын эцсээр 253 сая доллар байсан бэлэн мөнгөний үлдэгдэл 2015 оны 6 сарын эцсээр 70 сая болж огцом багасаад буй.
2015 оны эхний хагасын алдагдал компанийн хөрөнгийг 100 сая доллараар хорогдуулсан.
Хүлээгдэж буй төлбөрүүд
Дараагийн 6 сард 32 сая долларын зээлийн хүү, 30 сая долларын үндсэн зээлийн эргэн төлөлт
Энэ 9 сард 69 сая долларын өрийн бичгийн хугацаа дуусна. Өрийн бичгийн дуусах хугацааг сунгах боломж гарч магадгүй.
Илүүдэл нийлүүлэлт, макро орчноос шалтгаалан нүүрсний салбар 2015 оны туршид уналттай байлаа. Оны эхэнд 110 доллар байсан үнэ Queensland-ийн жишиг үнээр 83 доллар болж буурсан. ММС өнгөрсөн 18 сарын хугацаанд өртгөө танаж ирсэн тул дахин зардлын бууруулга хийх боломж муу гэж үзэж буй аж. Улмаар 2015 оны эхний хагаст татварын өмнөх алдагдал 86 сая доллар болж гарсан. Нүүрсний үнэ ийм байдалтай байхад бэлэн мөнгөний урсгалаа нэмэхэд хэцүү, хөрөнгийн захаас нэмж хөрвөх хөрөнгө татах найдвар ч муу байна.
Уг компани В2 хасах үнэлгээтэй Монголын Засгийн газраас 43 сая долларын авлагатай, Засгийн газартай хийх хэлэлцээр үргэлжилж буй.
Ерөнхий нөхцөл байдлаас харахад үнэлгээг ойрын хугацаанд эргүүлээд сайжруулах магадлал бага гэж Мүүдисийн шинжээчид үзэж байгаа аж. Төлбөрөө төлж чадахгүй, өрийн дахин зохион байгуулалт хийх зэрэг асуудал гарвал үнэлгээ нь улам буурах эрсдэл үүснэ.
Эх сурвалж: Moody's