Нийгэм

Австралийн боловсролын үзэсгэлэн болно

Bolor Rose
2015-09-03 01:27

Австралийн Засгийн газраас  "Хил хязгааргүй Австрали" боловсролын үзэсгэлэнг энэ сарын 19-нд Шангри Ла зочид буудалд зохион байгуулна.  Энэхүү үзэсгэлэнг тус улсаас  4 дэхь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр  Австрали Улсын их дээд, мэргэжлийн боловсрол, англи хэлний сургалт, дунд болон ахлах сургуулиудын төлөөлөгчид оролцож өөрсдийн сургуулиудын хөтөлбөрийн талаар танилцуулж, оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулдаг онцлогтой билээ. 

Үзэсгэлэнд дараах сургуулиуд оролцож оюутан элсүүлэх болоод мэдээлэл зөвлөгөө өгөх ажээ. Үүнд: 

Мөн үзэсгэлэнгийн үеэр  Австрали улсын дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, бэлтгэл сургууль, хэлний сургуулиудын  сургалтын тогтолцооны талаарх дэлгэрэнгүй, мэдээлэл танилцуулгыг тухайн сургуулиудын төлөөлөгчид хийх тул  мэргэжлийн хүмүүсээс сонирхсон асуултаа бүрэн авах боломжтой юм байна. 

Түүнчлэн БНХАУ-ын Бээжин хот дахь Австрали Улсын Элчин сайдын яамны Цагаачлал, хил хамгааллын албаны ажилтнууд Австралийн оюутны визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл түүнд тавигдах шаардлага болон бусад мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулт өгөх аж.