Английн эрдэмтэд #POLEtoPARIS дэлхийг тойрсон аяллынхаа талаар манайд мэдээлэл хийнэ
Английн эрдэмтэд дэлхийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар монгол эрдэмтэдтэй хэлэлцүүлэг хийнэ. Тодруулбал, хүн төрөлхтний өмнө тулгарсан байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг багасгахад дэлхийд болон Монгол оронд ямар арга хэмжээ авч буй талаар байгаль орчны судлаачид, мэргэжилтнүүд Английн эрдэмтэн Даниел Прайс тэргүүтэй эрдэмтэдтэй өнөөдөр НҮБ-ын байранд хэлэлцүүлэг хийж, мэдээлэл солилцохоор болжээ.
Энэхүү эрдэмтэд нь #POLEtoPARIS аяны хүрээнд ӨМНӨД болон ХОЙД туйлаас дэлхийг тойрон олон мянган км замыг алхаж, дугуйгаар аялсаар энэ долоо хоногт Монголд ирсэн юм. Тэд 20,000 км зам туулан уур амьсгалын өөрчлөлт, байгаль эх дэлхийгээ хайрлахад хүмүүсийн анхаарлыг хандуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого шийдвэр, дорвитой алхам хийх, аянд нэгдэхийг уриалж байгаа ажээ.