Фэйсбүүк аль ч сургуульд хэрэглэх боломжтой боловсролын программыг бүтээнэ
Пүрэв гарагт Фэйсбүүк компани "Хүнчилсэн сургалтын хөтөлбөр"-ийг аль ч сургуульд нэвтрүүлэх боломжтой программыг бүтээж буйгаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл оюутан, сурагчдад өөрийн хэмнэлээр суралцах боломж олгох тусгай сургалтын аргыг Саммит компанийн сургуулиудтай хамтран бүтээж буй ажээ. Ангийн цаг бол багшаар удирдуулж, бодит төлөвлөгөөн дээр суурилсан оюутнуудын хамтын ажиллагаанд зориулагдсан байдаг. Харин тус аргыг нэвтрүүлснээр лекцийн танхимд сууж хичээл үзэхээс илүүтэй хичээлийн бүх л агуулга, үүрэг даалгавраа онлайнаар түгээх боломжтой болох юм.
АНУ-ын аль ч сургуульд хэрэглэж болох эцсийн бүтээгдэхүүнийг гаргахын тулд Саммитын бусад хамтрагч сургуулиудад турших ажээ. Түүнчлэн тус программыг ашиглахад өөрийн фэйсбүүкээрээ нэвтэрсэн байх шаардлагагүй бөгөөд бие даасан программ болон гарах юм.
Саммит болон Фэйсбүүк компаниудын хамтын ажиллагаа Марк Зукербергийн гэргий Присила Чан Суннивэйл дэх Саммит сургуульд зочилсноор эхэлж байсан байна. Марк Зукербэрг тус сургуульд хандив өгөхийг хүссэн боловч Саммитын гүйцэтгэх захирал Диана Тавеннер шинэ программ хангамжийг бүтээсэн нь юу юунаас илүү чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. Ийнхүү тэдний хамтын ажил эхэлж, боловсролын салбарт шинэ аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Шинэ сургалтын төлөвлөгөө оюутан бүрд ингэж харагдана: