Нийгэм

Согтууруулах ундааны импорт өнгөрсөн жилээс 34%-иар буурчээ

О.Намуун
2015-09-04 07:58

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас сар бүр цаг үеийн мэдээллийг танилцуулдаг билээ. Уг танилцуулах материалаас импортын гол нэрийн барааны хэмжээ болон үнийн дүнг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан харуулахаар бэлтгэлээ. 

Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлыг энэ оны эхний долоон сартай харьцуулахад импортын ихэнх барааны хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Тэр дундаа өндөг 38%, сонгино, сармис 55%, улаан буудай 51%, согтууруулах биш ундаа 24%, харин согтууруулах ундааны импорт 34%-иар тус тус буурсан байна. 

Харин элсэн чихрийн импорт 7%-иар нэмэгдсэн бол төмсний импорт өнгөрсөн жилийн мөн үеэс 4,5 дахин нэмэгджээ.

 

Импортын гол нэрийн барааны хэмжээ:

 

Импортын гол нэрийн барааны үнийн дүн: