Бусад

Номтой өглөө уулзалт маргааш “‪Алхимич‬ ” номоор үргэлжилнэ

Bolor Rose
2015-09-07 02:13

Номонд дуртай, номыг хайрладаг залуусдаа зориулан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, уншсан номынхоо талаар бусадтайгаа санал бодлоо солилцоход нь хувь нэмэр оруулах зорилгоор “Номтой өглөө"  уулзалтыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн “Номтой өглөө” хөтөлбөрийн  77-дахь уулзалт маргааш өглөөний 8:00 цагт  iBistro Lounge-д  үргэлжлэх юм байна. Уулзалтад оролцсон  хүмүүс зохиолч Пауло Коэльогийн “‪Алхимич‬ ” номын 1-15-р хэсгийн тухай уншиж санал бодлоо солилцож ярилцахаас гадна шинэ номын талаар мэдээлэл авах боломжтой ажээ. 

Харин ирэх пүрэв гарагийн оройны  "Номтой өглөө" уулзалтад  “Сайн Хаан Бат” номыг уншсан тухайгаа  дүгнэлт хийж ярилцах ажээ.