Нийгэм
Монгол заншлаа 4 нүдэнд багтаан зурах Манганы уралдааныг зарлажээ
2015-09-07 05:50
Японы элчин сайдын яам, Нүүдлийн зурган өгүүлэмж ТББ хамтран монгол ёс заншил сэдэвт Манганы уралдааныг зарлажээ. Уралдаанд оролцсон хүмүүс монгол ёс заншил, уламжлалаа 4 нүдэнд багтаан сонирхолтой хошин байдлаар зурах ажээ. Комик стрипп японоор бол манга (дөрвөн нүдэт манга) гэдэг нь агуулгыг зурган текстээр 4 нүдэнд багтааж, үйл явдлын дараалалтай илэрхийлдэг сэтгүүлзүйн бас нэгэн төрөл болж хөгжөөд 100 гаруй жил болж байгаа ажээ. Уралдаанд 4 бүтээлийг шалгаруулж Япон улсад аялах эрхийн бичиг, Японы элчин сайдын нэрэмжит шагналт манга зураач Н.Эрдэнэбаярын нэрэмжит шагналаар тус тус шагнах юм байна.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2015.09.29
Ялагчийг тодруулах хугацаа: 2015.10.03
дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс