Дэлхийд

Монгол хонины сүүлээр хийсэн саванг Хятадын "South China Morning Post" сэтгүүлд онцолжээ

Bolor Rose
2015-09-07 06:38

Монгол хонины сүүлээр хийсэн Lhamour  брэндийн саванг  Хятадын South China Morning Post сэтгүүлд онцлох органик 5  бүтээгдэхүүний нэгээр онцлон бичжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо Азийн орнуудын органик бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг Хонконгт болсон байна. Тус үзэсгэлэнд 30 гаруй орны 250  компани оролцож хоол хүнс, органик даавуун хувцас гоо сайхан гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг танилцуулсан байна. Харин манай улсаас Lhamour   брэнд өөрийн органик бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд хонины сүүлээр хийсэн саван, ванны бөмбөлөг, уруул өнгөлөгч зэрэг органик бүтээгдэхүүнүүд нь  үзэсгэлэнгээр  олон магтаал, урмын үгсийг авчээ. Тиймээс Хятадын South China Morning Post сэтгүүлд ийнхүү онцлон бичсэн байна. 

 

эх сурвалж:  эндээс

 


  1. 202.21.109.* Зочин 2015-09-07 15:55
    eh survaljaa link-tei ni tawidag ih soyoltoi site bna