Монголын Оюун Ухааны Академийн сурагчид Туркт болсон оюун ухааны тэмцээнээс цом хүртжээ
Туркийн нийслэл Анкара хотод болсон соробан болон түргэн бодолтын тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцсон Монголын Оюун Ухааны Академийн тамирчин хүүхдүүд амжилттай оролцож 2 цом 13 медаль хүртжээ. Тодруулбал, тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн тамирчид Б.Болд-Эрдэнэ, Б.Хангал, С.Чинбаатар, Б.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ нар оролцож эхний тэмцээн буюу соробаны тэмцээнд 256 хүүхэд оролцсноос 10 настай Б.Хангал эхний гуравт шалгарч цомын эзэн болсон
бол дараагийн тэмцээн болох 8 оронтой 2 тооны үржвэр, хүн хуанли, 10 оронтой 10 тооны нийлбэр, Флаш Анзан, Язгуур гаргах зэрэг түргэн бодолтын тэмцээнд 87 хүүхэд оролцсноос манай тамирчид мөн амжилт гарган медалийн эзэд болжээ.
Дашрамд дурдахад ирэх сард Тайваны Ой тогтоолтын Нээлттэй тэмцээнд манай 9 тамирчин эх орноо төлөөлөн оролцоно.