Дэлхийд

Солонгосын дайны үеэр салсан гэр бүлүүд эргэн уулзана

О.Намуун
2015-09-08 01:53

Хойд Солонгос болон Өмнөд Солонгос улс ирэх сард салсан гэр бүлийг нэгтгэх уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ.

1950-1950 оны Солонгосын дайн үеэр олон арван гэр бүл нэгнээсээ салахад хүрсэн билээ. Тиймээс хоёр Солонгос улс энэхүү салсан гэр бүлүүдийг эргэн нэгтгэх уулзалтыг зохион байгуулах ажээ. Уулзах өдрийг одоогийн байдлаар аравдугаар сарын 20-26-ны хооронд хэмээн товлоод байгаа аж.

Өнгөрсөн сард хоёр улс нэгэн сөргөлдөөнө дуусгавар болгосон. Ийнхүү Засгийн газрууд тохиролцоонд хүрч дайны үеэр салсан, он удаан жил уулзаагүй гэр бүлийг эргэн уулзуулахаар маш өндөр дэглэсэн уулзалтыг зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ дайнаас амь үлдсэн өндөр настай хүндэт иргэдийг ч мөн сэтгэл сананы хувьд дэмжлэг өгөхөөр хэлэлцсэн аж.