Бусад

Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гарлаа

О.Намуун
2015-09-08 02:25

Монголын урчуудын эвлэлийн хороо Япон улсын Канагава мужийн УЭХ-ны зураачдын хамтарсан "МОНГОЛ, ЯПОН" зураачдын хамтарсан үзэсгэлэн "ART GALLERY"-д есдүгээр сарын 4-нд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд уран зургийн бүх урсгал чиглэлийг хамарсан нийт 100 гаруй бүтээл тавигдсан бөгөөд энэ сарын 11-нийг дуустал гарах ажээ.

Монголоос 62 бүтээл харин Японы талаас 31 бүтээл тус тус оролцжээ. Энэхүү үзэсгэлэн нь ирэх арванхоёрдугаар сард Япон улсад мөн нээлтээ хийх юм.


 

Зургийн эх сурвалж: Монголын Урчуудын Эвлэлийн Хороо